БНСУ-ын Пусан, Үлсан, Пуханг, Үлжы, Гангнын орчмын муж, нутагт түр хугацаагаар оршин суугаа Монгол иргэд анхаарна уу

БНСУ-ын Пусан, Үлсан, Пуханг, Үлжы, Гангнын орчмын муж, нутагт түр хугацаагаар оршин суугаа Монгол иргэд анхаарна уу


Энэ жилийн 10 дахь удаагийн хүчтэй далайн шуурга Хайсон (HAISHEN) Японы Окинава арлын орчмоос 19 км цагийн хурдтай(2020.09.06. 09:00 цагийн байдлаар)-гаар хөдөлж эрчээ аван Умард Кёнсан болон Гангвон мужийн далайн эргийн Пусан, Үлсан, Пуханг, Үлжы, Гангнын-г дайран умрыг чиглэж буйг БНСУ-ын Ус цаг уурын албан(УЦУА)-аас мэдээлж байна.

УЦУА нь Хайсон (HAISHEN) далайн шуурганы салхины хурд 37-49 метр секунд, хур тундасны хэмжээ 100-400 мм хүрэх тул үер ус, хүчтэй салхи, далайн түрлэгийн улмаас үүсэх эрсдэл өндөр байж болзошгүйг иргэддээ сануулж, сэрэмжтэй байхыг зөвлөв.

Иймд БНСУ-ын Пусан, Үлсан, Пуханг, Үлжы, Гангнын орчмын муж, нутагт түр хугацаагаар оршин суугаа Монгол иргэд 9 дүгээр сарын 6-7-ны өдрүүдэд байгалийн гэнэтийн аюул осолд өртөхөөс урьдчилан сэргийлж, далайн эрэг, уулаар аялахгүй байх, шаардлагагүй бол явган болон тээврийн хэрэгслээр гадуур зорчихгүй байхыг АНХААРНА УУ.

МОНГОЛ УЛСААС БНСУ-ЫН ПУСАН ХОТОД СУУГАА
КОНСУЛЫН ГАЗАР

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээ 2020.09.01. 2020-09-01

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээ 2020.09.02. 2020-09-02

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Майсак (Maysak) далайн шуурга ойртож байна 2020-09-02

БНСУ-д түр хугацаагаар оршин суугаа иргэдийн анхааралд 2020-09-02

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээ 2020.09.03 2020-09-03

БНСУ-ын Пусан, Үлсан, Пуханг, Үлжы, Гангнын орчмын муж, нутагт түр хугацаагаар оршин суугаа Монгол иргэд анхаарна уу 2020-09-06

ЭХ ОРОНДОО НУТАГ БУЦАХ ХҮСЭЛТ ГАРГАСАН ИРГЭДИЙН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ /2020 оны 9 дүгээр сарын 4-ний Баасан гарагийн байдлаар/ 2020-09-06

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээ 2020.09.07. 2020-09-07

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээ 2020.09.07. 2020-09-08

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээ 2020.09.09. 2020-09-09

СОЛОНГОС УЛСАД ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭНИЙ ХУГАЦАА ДУУСЧ БУЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД 2020-09-09