BTS-ийг цэрэгт татахгүй байх хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

BTS-ийг цэрэгт татахгүй байх хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Өмнөд Солонгосын парламент Бүх нийтээр цэргийн алба хаах хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна. Тиймээс цахим сүлжээгээр алдарт BTS хамтлагийн гишүүд армид алба хаахгүй байж чадах уу гэсэн асуудал гол сэдэв болоод байгаа юм.

BTS хамтлаг К-поп-ийн түүхэнд анх удаа HOT100 Billboard-д эхний байр эзэлсэн зэрэг маш олон амжилт үзүүлсэн. Тус хамтлагийн ачаар дэлхийд Солонгосыг сонирхогчдын тоо эрс өссөн. Урлагаас гадна жилд БНСУ-ын эдийн засагт жилд 4 тэрбум доллар оруулдаг эдийн засгийн ач холбогдолтой. Цаашдаа энэ маягаар 10 жил үргэлжлэхэд 40-50 тэрбум ам.долларын ашиг улс орондоо оруулна гэсэн тооцоог шинжээчид гаргажээ.

Тиймээс эрх баригч нам, парламент тэдэнд зориулан, Цэргийн алба хаах хуулийг өөрчлөхөөр хэлэлцэж байгааг албан ёсны эх сурвалж баталжээ. Өөрөөр хэлбэл “Улс эх орны өмнө соёл, эдийн засгийн онцгой гавьяа байгуулсан иргэдэд цэргийн албанаас чөлөөлөгдөх эрх олгоно” гэсэн шинэ заалт оруулах гэж байгаа юм.

Хууль ёсоор аспирантурт суралцаж байгаа хүн цэргийн албаа 28 нас хүртэл хойшлуулах боломжтой. Одоогийн байдлаар тус хамтлагийн Jungkook-оос бусад нь ямар нэг аспирантурт сурж байгаа. Гэхдээ хамтлагийн хамгийн ахмад гишүүн Jin энэ оны 12 дугаар сард 28 нас хүрэх тул хамгийн түрүүнд цэрэгт явахаас өөр аргаггүй болох аж.

Бүх нийтээр цэргийн алба хаах хуульд оруулах өөрчлөлтийг энэ долоо хоногт хэлэлцэж дуусах юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.