БНСУ эх орондоо вакцин гарган авахад 143 сая ам.доллар зориулна

БНСУ эх орондоо вакцин гарган авахад 143 сая ам.доллар зориулна

Цар тахалтай тэмцэх вакцин, эмийг ирэх онд эх орондоо гарган авахад дотоодын компаниуддаа дэмжлэг үзүүлэхийн тулд 170.7 тэрбум вон буюу 143 сая ам.долларыг зориулна гэж БНСУ-ын Эдийн засаг, сангийн яам өнөөдөр мэдээлжээ.

“Уг төсвөөс 31.7 тэрбум воныг вакцин гарган авахад шаардлагатай материалуудыг олоход, 7.4 тэрбум воныг амьтад дээр эмнэлзүйн туршилт хийхэд зарцуулна” гэж Сангийн яамнаас мэдээлжээ. Харин үлдсэн 171.4 тэрбум воныг ирэх онд хүний бие дээр эмнэлзүйн туршилт хийхэд зориулах ажээ.

Үүнээс гадна Засгийн газар халдварт өвчинтэй тэмцэхэд судалгааны байгууллагуудад дэмжлэг үзүүлэх үүднээс 200 их наяд воныг ирэх онд зарцуулна гэж тус яам мэдээлжээ.

Дэлхий даяарх эрдэмтэд шинэ коронавирусний эсрэг үр дүнтэй, аюулгүй вакциныг гарган авахаар ажиллаж байгаа юм. Мэргэжилтнүүдийн тооцоолж буйгаар, вакциныг ирэх оны дунд үеэс олноор үйлдвэрлэх төлөвтэй байгаа ажээ.

БНСУ коронавирусний эмийн нэгдүгээр шатны туршилтыг хүний бие дээр явуулах зөвшөөрлийг өнгөрсөн сард “Genexine” биотехнологийн компанид олгожээ.

Засгийн газар ирэх онд 27.2 тэрбум воныг судалгаа, хөгжүүлэлтийн ажилд зориулахаар төлөвлөж байгаа нь энэ оныхоос 12.3 хувиар өссөн байна. Ингэснээр судалгааны ажилд зориулах төсөв хоёр дахь жилээ дараалан хоёр оронтой тоогоор өсөх ажээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

"Цементэд булсан араг ясыг монгол хүнийх байж болзошгүй" талаар мэдээлжээ. 2020-09-03

"Майсак" хар салхины улмаас БНСУ, Японд 200 мянган айл цахилгаангүй болжээ 2020-09-03

Хорио цээрийн журам зөрчсөн гадаад иргэд эмчилгээний зардлаа өөрөө төлнө 2020-09-03

Фото мэдээ: Майсак хар салхины улмаас олон мянган айл цахилгаангүй болжээ 2020-09-04

Өмнөд Солонгост хорио цээрийн дэглэмийг зөрчвөл 3 жил хүртэл хорих ял онооно 2020-09-04

БНСУ эх орондоо вакцин гарган авахад 143 сая ам.доллар зориулна 2020-09-04

“BTS”-ийн шинэ дуу Гиннесийн гурван амжилтыг эвдлээ 2020-09-04

Хойд Солонгос хар салхинаас болж орон нутгийн албан тушаалтнуудыг шийтгэнэ 2020-09-06

BTS-ийг цэрэгт татахгүй байх хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ 2020-09-07

Хайсон хар салхины улмаас нэг иргэн сураггүй алга болжээ 2020-09-07

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээ 2020.09.10. 2020-09-10