АНУ-ын ЭСЯ монгол ноолуурын брэндингийг хөгжүүлэхэд ДЭМЖЛЭГ үзүүлнэ

АНУ-ын ЭСЯ монгол ноолуурын брэндингийг хөгжүүлэхэд ДЭМЖЛЭГ үзүүлнэ

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагаас Монголын ноолуурын салбарыг дэмжих зорилгоор маркетинг, брендингийн техникийн туслалцааны төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд олон улсын маркетингийн зөвлөх ноён Finn Holm Olsen-ийг ажиллуулахаар шийдвэрлэсэн.

Тэрбээр АНУ-ын зах зээлд Монгол ноолуурын гарал үүсэл, чанар бусад орныхоос ялгарах онцлог, давуу талыг таниулах, нэмүү өртөг шингэсэн чанартай ноолууран бүтээгдэхүүнийг олон улсын хэрэглэгчдэд хүргэх, Монголын ноолуурыг олон улсын зах зээлд сурталчлах брэндингийн бодлогыг төслийн хүрээнд боловсруулах ажлыг гүйцэтгэх юм.

Үүнтэй холбогдуулан Монголын ноос, ноолуурын холбоо болон гишүүн байгууллагын удирдлагууд тус төслийн олон улсын маркетингийн зөвлөх Finn Holm Olsen, техникийн зөвлөх JC Mazingue, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны эдийн засгийн оффисер Lauren Hovis, эдийн засгийн ажилтан Ч.Эрдэнэбилэг нартай онлайн уулзалт зохион байгуулжээ. Мөн төслийн хүрээнд Монголын ноолууран бүтээгдэхүүнийг АНУ, Европын 10-12 худалдан авагчтай холбож, зах зээлд таниулж үйл ажиллагааг нь дэмжихээр болсон байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Зогсонги байгаа эдийн засгийг хөгжүүлэхэд олон улсын байгууллагууд хамтран ажиллах шаардлагатай 2020-09-09

Гадаад харилцааны яамнаас Тээврийн цагдаагийн албанд амны хаалт хандивлав 2020-09-09

Д.Нямхүү: 350 хүний сорьцод коронавирус илрээгүй 2020-09-09

Өвөлжилтийн бэлтгэлээ эрчимжүүлэх үүрэг өглөө 2020-09-09

БНСУ-аас иргэдээ авчрах асуудлыг тэргүүн ээлжинд шийднэ 2020-09-09

АНУ-ын ЭСЯ монгол ноолуурын брэндингийг хөгжүүлэхэд ДЭМЖЛЭГ үзүүлнэ 2020-09-09

Сургуулиуд 9-р сарын 21-нээс ТАНХИМААР хичээллэнэ 2020-09-09

Ерөнхий сайд У.Хүрэлсүх эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэлтэй танилцлаа 2020-09-09

Кувейт улстай соёл, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах хэлэлцээр байгуулна 2020-09-09

Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг ирэх онд тэмдэглэнэ. 2020-09-09

Төрийн албаны ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ товлогджээ 2020-09-09