"Шунхлай" групп БНСУ-ын "GS25" сүлжээг Монголд нээхээр ГЭРЭЭ байгуулжээ

"Шунхлай" групп БНСУ-ын "GS25" сүлжээг Монголд нээхээр ГЭРЭЭ байгуулжээ

Өмнөд Солонгосын "GS Retail" компани Монголын "Шунхлай" групптэй түншлэлийн гэрээ байгуулж, Монголд GS25 сүлжээ дэлгүүрийг нээхээр болжээ.

GS25 сүлжээ дэлгүүр Вьетнамын дараа хоёр дахь удаагаа өөр улсад салбараа нээхээр гэрээлж байгаа нь энэ аж. 

Өмнөд Солонгосын сүлжээ дэлгүүрийн зах зээлд CU, GS25, 7-Eleven гэсэн гурван гол тоглогч байдаг ба сүүлийн жилүүдэд дотоод зах зээл нь ханаж эхэлсэн тул гадаад орнуудад бизнесээ тэлэхэд анхаарах болсон. 

Хоёр тал энэ сарын 9-нд буюу хоёр хоногийн өмнө гэрээ үзэглэжээ.

News.naver.com-д "Шунхлай" группийн талаар “Тус групп нь Монгол дахь ундаа, архины зах зээлийн 70 хувийг эзэлдэг, 12 охин компанитай, Монголын бизнесийн ертөнцийн хоёр дахь том компани. "GS Retail" болон "Шунхлай" компанийн хамтын ажиллагааны хүрээнд ирэх 2021 оны эхний хагаст Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод анхны GS25 дэлгүүрээ нээх ба цаашид тухайн ондоо багтаан 50 дэлгүүр нээхээр зорьж байна” гэж мэдээлжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.