БНАСАУ-тай хэлэлцээгээ сэргээх асуудлаар үргэлжлүүлэн ажиллахаар тохиролцов
БНСУ, АНУ-ын төлөөлөгчид БНАСАУ-тай яриа хэлэлцээгээ сэргээх асуудлаар үргэлжлүүлэн ажиллахаар тохиролцлоо гэж БНСУ-ын Гадаад хэргийн яам мэдээлжээ.
БНСУ-ын Гадаад хэргийн нэгдүгээр орлогч сайдын албан тушаалд саяхан томилогдсон Чве Жон Гон лхагва гарагт АНУ-д айлчилж, Вашингтон хотноо тус улсын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Стивен Бигунтэй хэлэлцээ хийжээ. Тэрбээр мөн АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн орлогч Мэтью Поттинжертой уулзсан байна
“Талууд Солонгосын хойгийн байдлыг хэлэлцэж Солонгос хоорондын яриа хэлэлцээ болон АНУ, БНАСАУ-ын хэлэлцээг сэргээх зорилгоор нягт хамтран ажиллахаар тохиролцлоо. Стивен Бигун Солонгос хоорондын харилцааг сэргээхэд гаргаж буй БНСУ-ын Засгийн газрын хүчин чармайлтыг дэмжиж байгаагаа илэрхийлэв” гэж тус улсын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурджээ. Хоёр улсын төлөөлөгчид мөн янз бүрийн асуудлаар түргэн шуурхай, тогтмол зөвлөлдөх зорилгоор хоёр орны хооронд ажлын түвшний яриа хэлэлцээний шинэ суваг бий болгох тохиролцоонд хүрсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.