АНУ-д ойн түймрийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгдэж магадгүй байна
Сүүлийн хэдэн долоо хоногийн турш АНУ-ын баруун муж улсуудад асаж байгалийн түймрийн улмаас 28 хүн амиа алджээ. Гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгдэж магадгүй байгаа байна.
CNN сувгаар мэдээлж буйгаар, Калифорни муж улсад хамгийн олон буюу 19 хүн амиа алдсан бөгөөд тэдний ихэнх нь өнгөрсөн хэд хоногт нас баржээ.
АНУ-ын баруун мужуудад нийтдээ 100 гаруй түймэр асаж байгаа бөгөөд зарим нь томоохон газар нутгийг хамарсан байна. Хамгийн хүнд нөхцөл байдал Калифорни, мөн Орегон болон Вашингтон муж улсад үүсжээ. Эдгээр мужуудад асаж буй түймэр 1.9 сая гаруй га талбайг хамарсан байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп есдүгээр сарын 14-нд Калифорни муж улсад очиж, ойн түймэртэй холбоотой байдлын талаарх муж улсын эрх баригчдын тайланг сонсоно гэж Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.