Монголын Хөл Бөмбөгийн Холбооны Их Хурал болно

Монголын Хөл Бөмбөгийн Холбооны Их Хурал болно

МХБХ-ны ээлжит Их Хурал аравдугаар сарын 7-ны өдөр явагдана.

МХБХ-ны 2020 оны 05-р сарын 27-ны өдрийн Зөвлөлийн тогтоолоор МХБХ-ны эрэгтэй дэд ерөнхийлөгч нь албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авч, эрэгтэй дэд ерөнхийлөгчийн албан тушаал, Зөвлөлийн гишүүнээс чөлөөлсөн тул дүрмийн 28.2.17 зүйлд заасны дагуу дэд ерөнхийлөгчийн сонгууль тус Их хурлаар явагдах юм.

Өнөөдөр таван хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа "Сонгуулийн хороо" нэр дэвшигчдийн материалыг шалгаж дууссанаар бүртгэлийг баталгаажууллаа.

Сонгуулийн хорооны мэдэгдсэнээр МХБХ-ны эрэгтэй дэд ерөнхийлөгчид энэ удаад:

Сандагдорж овогтой Эрдэнэбат

Санжмятав овогтой Пүрэвсүх

Моломжамц овогтой Болд

эдгээр эрхмүүд нэр дэвшиж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.