Г.Бямбаа агсны хэргээр ХОРИХ АНГИЙН АЖИЛТНУУДЫГ шүүж байна
ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан гавьяат шүүгч Г.Бямбаа тус хориход амь насаа алдсан байдаг. Хорих ангид сэжигтэн амь насаа алдсан дээрх хэрэгт албаныхан шалгалтын ажиллагаа явуулж, ШШГЕГ-ын ажилтан Г.Сүхболд нарын дөрвөн хүнд эрүүгийн хэрэг үүсгэн, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа билээ.
Тэгвэл тэдэнд холбогдох хэргийн шүүх хурал Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09.30 цагт эхэллээ.
Хэргийг сануулбал, АТГ-ын Мөрдөн шалгах албанаас "Салхитын мөнгөний орд"-ын эзэмшигч нартай холбоотой хэргээр 2019 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр хойшлуулшгүй ажиллагаа явуулж, нэр бүхий таван иргэнийг саатуулан баривчилсан байдаг. Тэдний дунд гавьяат хуульч Л.Бямбаа агсан байсан ба тухайн өдөр мөрдөн шалгах албаныхан талийгаачийн зуслангийн байр, гэр болон ажлын байр болох “Консент” хуулийн фирмийн оффист нэгжлэг явуулж, хэрэгт холбоотой нотлох баримтуудыг хураан авсан юм. Улмаар Л.Бямбааг эрүүгийн хоёр ч хэрэгт холбогдуулан, яллагдагчаар татаж 48 цаг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон. Харин түүнийг суллах үед амралтын өдөр таарсан учир прокуророос яллагдагчийг суллах тогтоол үйлдэн, хорих ангиас гаргахаар очиход Л.Бямбаа амиа алдсан байсан байдаг.
Уг хуралд, хохирогчоор талийгаачийн хүү С.Төмөрхуяг оролцох ёстой боловч, тэрбээр ээжийнхээ хамт Салхитын мөнгөний ордын хэрэгт холбогдон шалгагдаж байх хугацаандаа гэр бүлийн хамт Монгол Улсаас гарч, АНУ-ын хил дээр их хэмжээний бэлэн мөнгөтэйгөөр саатуулагдсан байдаг. Улмаар түүнийг албадан авч ирэх ажиллагааг хуулийн байгууллагаас явуулж байгаа гэх мэдээлэл бий.
Харин өнөөдрийн шүүх хуралд хохирогч С.Төмөрхуягийн өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар оролцож байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.