Н.Батсуурь: Надаас допинг илэрснийг ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ байна

Н.Батсуурь: Надаас допинг илэрснийг ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ байна

Допингийн эсрэг үндэсний төвөөс энэ сарын 8-нд энэ жилийн баярын наадамд шөвгөрсөн 16 бөхийн допингийн шинжилгээний хариуг Баяр наадмын зохион байгуулах хороонд хүргүүлсэн талаараа мэдээлсэн билээ.

Допингийн шинжилгээний дүнг одоогоор албан ёсоор олон нийтэд зарлаагүй байгаа. Харин зарим хэвлэлд улсын баяр наадамд үзүүрлэсэн Н.Батсуурь нараас допинг илэрсэн гэх мэдээлэл гарсантай холбогдуулан аварга Н.Батсуурь байр сууриа илэрхийлж, мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Допингийн хариуг өөрийн биеэр зарлая гэж бодлоо. 2020 оны есдүгээр сарын 10-нд би допингийн шинжилгээний хариуг хүлээж авсан. Таны биеэс эмийн бодис илэрсэн гэж хариу ирсэн. Хариугаа аваад гурав хоногийн хугацаанд надаас илэрсэн эмийг судаллаа. Зүрхний эм юм байна. Аптект 400 төгрөгөөр худалддаг.  Би энэ эмийг зориудаар уугаагүй. Гаднаас миний биед орж ирсэн гэж үзэж байгаа. Гэхдээ энэ нь миний буруу. Би шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрч байна. Лабораторийн шинжилгээтэй маргах зүйл надад байхгүй. Би хариуцлагаа үүрэхэд бэлэн. Ард түмнээсээ уучлал гуйж байна" гэв. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.