Монгол Улсын Ерөнхийлөгч Баруун-Уртад барих төмөр замын өртөөний газартай танилцав
2010 онд батлагдсан Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын хэрэгжилтийн хүрээнд Баруун-Урт сумаас зургаан км зайд орших Сайншанд-Баруун-Урт чиглэлийн 317 км төмөр замын төгсгөлийн цэг буюу төмөр замын өртөө болох газарт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга холбогдох мэргэжилтнүүдийн хамт ажиллалаа.
Баруун-Урт сумын ойролцоо төмөр замын өртөө байгуулснаар Сүхбаатар аймаг нь зүүн бүсийн транзит тээврийн зангилаа болон хөгжинө. Монголчууд өөрсдөө төмөр замаа барьж, бетон дэрээ үйлдвэрлэж чаддаг гэдгийг Цогтцэций-Гашуунсухайт, Цогтцэций-Зүүнбаян чиглэлд барьж буй 700 орчим км төмөр замын ажлаар батлан харуулсан. Одоо бид зүүн бүсийн босоо тэнхлэгийн төмөр зам, Баруун-Уртыг Чойбалсантай холбох ажлыг эхлүүлэх хэрэгтэй гэдгийг Ерөнхийлөгч Х.Баттулга онцолсон юм.
Мөн энэ том ажлыг хэрэгжүүлэхэд Сүхбаатар аймгаас сонгогдсон хоёр гишүүний үүрэг оролцоо асар их гэдгийг захив.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.