Японы эрх баригч намын даргаар Ёшихидэ Сүга сонгогдлоо

Японы Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Сүга эрх баригч Либерал-Ардчилсан намын даргаар сонгогдож, Ерөнхий сайд Абэ Шинзогийн халааг авч байна. Албан тушаалаасаа огцрох тухайгаа Абэ Шинзо 8 дугаар сарын сүүлчээр мэдэгдсэн билээ. Намын хурал Токио хотод даваа гарагт болжээ.
Сүгаг санал хураалтад оролцсон депутатуудынх дийлэнх олонх нь дэмжжээ. Тэрбээр 9 дүгээр сарын 16-нд парламентын хоёр танхимын хуралдааны үеэр шинэ ерөнхий сайдын албан тушаалдаа томилогдох аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.