Японы эмнэлгүүд өвчтөнүүдийг интернэтээр хянаж эхэллээ

Японы эмнэлгүүд өвчтөнүүдийг интернэтээр хянаж эхэллээ

Токио хотын "Showa" их сургуулийн эмнэлэг эрчимт эмчилгээний тасагтаа өвчтөнүүдийг алсаас хянах системийг хэрэгжүүлж эхэлжээ. Энэхүү систем нь коронавирусний дэгдэлтийн үед эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн ачааллыг бууруулна хэмээн үзэж байна. 

Тус их сургууль интернет ашиглан өөрийн хоёр эмнэлгийн 50 орчим өвчтөнийг алсаас хянаж бөгөөд хяналтын төвд ажилллаж буй эмч, сувилагч нар өвчтөнүүдийн цусны даралт болон зүрхний цохилтыг хянаж байна. Хэрэв өвчтөнүүдийн биеийн байдал муудсан тохиолдолд тэд эмнэлгийн ажилтнуудад мэдэгдэх ажээ.

Нидерландын компанийн бүтээсэн энэхүү систем нь Японоос бусад орнуудад цуглуулсан мэдээлэлд үндэслэн эмчилгээний өөр аргуудыг бий болгох боломжтой ажээ.

Эмнэлгүүдэд өвчтөнүүдийг алсаас хянахад цөөн ажилтан шаардагдах тул үлдсэн ажилтнууд эмчилгээнд илүү анхаарлаа төвлөрүүлэх боломжтой юм.

"Showa" их сургуулийн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгийн дарга Котани Тору, "коронавирусний тархалт манай эрчимт эмчилгээний тасагт үүсээд буй эмч нарийн хомсдолыг улам бүр нэмэгдүүлсэн, гэвч уг хяналтын систем хүндрэлийг багасгах боломжийг олгосон" гэж хэлэв.

Токиогийн ойролцоох Йокохама хотын нэгэн эмнэлэг Японы хөгжүүлсэн хяналтын системийг ирэх сараас ашиглаж эхлэхээр төлөвлөж байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.