Хоёр настнууд ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАХ боломжтой болло

Хоёр настнууд ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАХ боломжтой болло

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болсон. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг танилцууллаа. 

Тэрбээр "Энэ жилийн хувьд хоёр настай хүүхдээ хардаг 80 мянган эцэг, эх хүүхдээ харж байгаа. Ерөнхий сайд хүүхдүүдийг ялгаж болохгүй гэж үзээд, хоёр настай хүүхдийг цэцэрлэгт хамруулахаар болсон. Дээр нь Хүүхэд харах үйлчилгээний стандартыг баталсан. Бүх төрлийн стандарт хангасан Хүүхэд харах төвийн үйлчилгээнд хоёр настнууд хамрагдах боломжтой" гэлээ. 

Сануулахад, Хүүхэд харах үйлчилгээнд зориулан хоёр тэрбум төгрөг төсөвт суулгасан. Энэ мөнгөөр он дуустал 3000 хүүхэд үйлчилгээнд хамрагдах боломжтой юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.