Гадаадаас ирсэн иргэдийг гэрт нь тусгаарлахгүй
Засгийн газар, УОК-ын өнөөдрийн хуралдаанаар гадаадаас эх орондоо ирсэн иргэдийг гэрт нь тусгаарлах 14 хоногийг цуцлах шийдвэр гаргажээ.
Тодруулабал, “COVID-19” цар тахлаас сэргийлэх үүднээс коронавирусний сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн болон гадаадаас эх орондоо ирж буй иргэнийг тусгаарлах байранд 21 хоног байлгадаг. Мөн тусгаарлалтаас гарсных нь дараа гэрийн 14 хоногийн ажиглалтад оруулдаг байсан. Монгол Улс дотооддоо “COVID-19” цар тахлыг алдаагүй байгаа тул гэрийн ажиглалтад байлгах 14 хоногийг цуцлах болж буй юм. Харин тусгаарлах байранд байлгах хоногийн тоог цөөлөхгүй аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.