Монгол бичгийг хамгаалах шаардлага хүргүүлэв

Монгол бичгийг хамгаалах шаардлага хүргүүлэв

Өчигдөр Монголын сүм хийд, сүсэгтний холбоо, лам нарын төлөөлөл Гадаад хэргийн яаманд Монгол бичгийг хамгаалах шаардлага хүргүүлэв.

Залуу хуврагуудын холбооны тэргүүн Д.Номуундалай, Үржин шадивлан хийдийн сургалт хариуцсан ажилтан М.Дарханмандал тэргүүтэй Монголын бурхан шашны сүм хийд, лам хувраг, сүсэгтний холбоодын лам нар БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орны монгол үндэстний хэл, боловсролын орчинд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд хандан уг шаардлагаа өргөн мэдүүлж байгаа аж.

Энэхүү шаардлагад, ӨМӨЗО-ны монгол сургуулиудад хятад хэлээр сургалт явуулах шийдвэр нь БНХАУ-ын Үндсэн хуулийн 4 дүгээр зүйлд “Үндэстэн бүр өөрийн хэл бичгээ ашиглаж хөгжүүлэх, ёс суртахуун, зан заншлаа хадгалж өөрчлөх эрх чөлөөтэй” гэж заасныг зөрчиж байна. Мөн “БНХАУ нэгдэн орсон 1966 оны Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын факт, 1966 оны Эдийн засаг нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын факт, 1989 оны Хүүхдийн эрхийн тухай конвенц болон 1948 оны Хүний эрхийн түгээмэл тунхаглал, 1992 оны Үндэсний болон угсаатны, шашны болон хэлний хувьд цөөнхөд харьяалагдах хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын тунхаглалын үндэсний цөөнхийн боловсролын эрхийн тухай заалтуудыг зөрчиж байгаа тул бид уг шийдвэрийг эсэргүүцэж байгаа юм” хэмээн уг шаардлагадаа тэмдэглэсэн байна.

Түүнчлэн, БНХАУ нэгдэн орсон олон улсын гэрээнүүдэд “Үндэсний цөөнхийн эх хэлээ ашиглах эрхийг хорьж болохгүй” гэж заасныг дурджээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.