Өнөөдөр болох үйл явдлууд
- Өнөөдөр буюу 2020 оны есдүгээр сарын 16-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
БОАЖЯ
10:00 цагт: Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр, “Озоны үе давхаргыг хамгаалах тухай Венийн конвенц” хүчин төгөлдөр болсны 35 жилийн ойд зориулсан хэвлэлийн хурал болно. Утас: 91965599, 99153766
МУИС-ИЙН ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА, НИЙТИЙН УДИРДЛАГЫН СУРГУУЛЬ
10:00 цагт: Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв Монгол Улсын их сургуулийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуультай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болно. Утас: 351971
МУБИС
10:00 цагт: “Судалгааны шинэ үзэл баримтлалууд: Туршлага солилцохуй” сэдэвт уулзалт хэлэлцүүлэг болно.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ
11:00 цагт: "COVID-19" халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийнэ.
ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙ
11:00 цагт: Олон улсын дохионы хэлний өдөр энэ сарын 23-нд тохионо. Уг өдрийг угтан Чойжин ламын сүм музей Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтран “Дохионы хэл бүгдэд зориулагдсан” арга хэмжээ зохион байгуулна. Уг арга хэмжээний хүрээнд Монголын түүх, соёлын үнэт өв, баялаг сан хөмрөг, хосгүй үнэт бүтээлийг сонсголын бэрхшээлтэй 300 гаруй иргэнд дохионы хэлний орчуулагчийн тусламжтайгаар үзүүлж сонирхуулна. Утас: 91111981, 99905352, 99961551, 94091232
МУИС-ИЙН I БАЙР
12:00 цагт: МУИС-ийн мэргэдийн “Алтан ном”-ыг өлгийдөн авах ёслолын ажиллагаа болно. Утас: 99080501
“UB MART” ДЭЛГҮҮРИЙН 510 ТООТ
12:00 цагт: Иргэний онцгой комиссоос гадаадад гацсан иргэддээ хандив, тусламж хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ. Утас:99057870
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
16:00 цагт: Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ажиллаж, коронавируст халдвар /КОВИД-19/-өөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй танилцана. Утас: 99094993, 91989890
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.