БНХАУ-ын Гадаад хэргийн сайд төрийн гурван өндөрлөгт бараалхана
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И өнөөдөр айлчлалаа үргэлжлүүлж Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарт бараалхах хуваарьтай байна.
Коронавируст цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан уулзалтыг Төрийн ордонд хийхгүй гэж ГХЯ-наас мэдээллээ.
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И өчигдөр газардсан даруйдаа Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай ганцаарчилсан уулзалт зохион байгуулсан юм.
Уулзалтаар иж бүрэн стратегийн түншлэлээ бэхжүүлэх, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, экспортын төрлийг нэмж тогтвортой өсгөх зэрэг асуудлыг хэлэлцжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.