Өвс, тэжээл, хивэгний экспортыг түр хугацаанд хязгаарлалаа

Өвс, тэжээл, хивэгний экспортыг түр хугацаанд хязгаарлалаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас өвс, тэжээл, хивэгний экспортыг энэ оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын нэгний өдөр хүртэл хязгаарлах шийдвэр гаргалаа.

Малчид, фермерүүд өвөлжилт, хаваржилтынхаа бэлтгэл хангаж буй энэ цаг үед тэжээлийн олдоц хангалтгүй, үнэ ханш өндөр, зарим аймгийн нутагт зуншлага тааруугаас мал бэлчээрлэх боломжгүй болдог тул тэжээлийн экспортыг түр хугацаанд зогсоох хүсэлтийг удаа дараа ирүүлсэн. Иймд ХХААХҮЯ-наас дотоодын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор экспортыг ийнхүү түр хугацаанд хязгаарлаж, энэ талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газарт чиглэл хүргүүлэв.

Манай улс жилд 1-1.2 сая тонн хадлан, үйлдвэрийн болон гap тэжээл, хужир шүү тус бүр 100 гаруй мянган тонн бэлтгэдэг. Манай улсын хадлангийн нийт талбай 1.7 сая га. Үүнээс ургац сайтай жилд 1.2-1.4 сая тонн өвс бэлтгэх боломжтой

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар хэлэлцээ хийлээ 2020-09-16

Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа ААН-д хариуцлага тооцно 2020-09-16

Мэдээллийн самбаруудыг байршууллаа 2020-09-16

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Монголын Мянганы сорилын сангийн удирдлагатай уулзлаа 2020-09-16

Барилга, хот байгуулалтын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ 2020-09-16

Өвс, тэжээл, хивэгний экспортыг түр хугацаанд хязгаарлалаа 2020-09-16

Халдвар хамгааллын дэглэмийг сахиж ажиллахыг анхаарууллаа 2020-09-16

Хятадын анхны вакцин 11 дүгээр сард иргэдэд хүрэх боломжтой 2020-09-16

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын гүүрийн ажлыг дотоодын компаниуд гүйцэтгэж байна 2020-09-16

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван болон айлчлалд оролцсон бүх хүнийг 21 хоног тусгаарлана. 2020-09-16

Дөрвөн улсаас 255 иргэн эх орондоо ирнэ 2020-09-16