Гадаад харилцааны сайд Н.Энхтайван болон айлчлалд оролцсон бүх хүнийг 21 хоног тусгаарлана.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд өчигдөр /2020.09.15/ Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И нар хоёр улсын хэлэлцээрт гарын үсэг зурсан билээ.
Тэгвэл Гадаад харилцааны сайд Н.Энхтайван болон айлчлалд оролцсон бүх хүнийг 21 хоног тусгаарлана. Тэднийг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлал өндөрлөсний дараа Улсын Онцгой комиссоос өгсөн үүрэг, зөвлөмжийн хүрээнд 21 хоног тусгаалах аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.