Ялын шинэ төрөл буюу "ЦАХИМ ГАВ"-ыг хэрэгжүүлнэ

Ялын шинэ төрөл буюу "ЦАХИМ ГАВ"-ыг хэрэгжүүлнэ

Засгийн газрын өнөөдрийн /2020.09.16/ ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Хуралдаанаар Хөнгөн ялаар шийтгүүлсэн хүмүүсийг цахим хяналт хийх, техникийн тусламжтайгаар зорчих эрхийг хязгаарлаж, нийгэмшиж гэр бүлтэйгээ байх техникийн шийдэл бүхий тогтоолыг баталлаа. Ингэснээр хорих зардал хоёр дахин буурна гэж тооцоолжээ. 

Тэгвэл гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцдог. Харин үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж үзнэ.

ҮҮНД

  • Их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг
  • Үлэмж хэмжээний хохирол гэж арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг
  • Бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг
  • Ноцтой хохирол гэж хохирогчийн амьдралын эх үүсвэр болсон эдийн засгийн ач холбогдол бүхий эд хөрөнгийн эрхэд хохирол учирсныг тус тус ойлгоно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэж үздэг бол хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэж үздэг байна. 

Гэмт хэргийн хор хохирлоос нь шалтгаалж тухайн этгээдэд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах болон хорих ял онооно. Өөрөөр хэлбэл, манай улсад ялын дөрвөн төрөл үйлчилдэг. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хөнгөн ялаар шийтгүүлсэн хүмүүсийг цахим хяналт хийх, техникийн тусламжтайгаар зорчих эрхийг хязгаарлаж, нийгэмшиж гэр бүлтэйгээ байх техникийн шийдэл бүхий тогтоолыг батлаад байна. Засгийн газраас баталсан тогтоолтой холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийнэ. Мэдээллийг эргэн хүргэн болно. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.