ОУ-ын Сэтгүүлчдийн VIII форум амжилттай болж өндөрлөлөө.
БНСУ-ын Сэтгүүлчдийн холбоо болон тус улсын Гадаад хэргийн яамны зүгээс жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг "Олон Улсын Сэтгүүлчдийн VIII Форум" буюу "The 8 World Journalists Conference-2020" арга хэмжээ 9-р сарын 14-нөөс 16-ний өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө.
Энэ удаагийн ОУ-ын сэтгүүлчдийн форум нь цаг үеийн нөхцөл байдлаас хамааран анх удаа “Цахим” хэлбэрээр зохион байгуулагдаж нийт 90 гариу орны сэтгүүлчид болон сэтгүүл зүйн байгууллагуудын төлөөлөл оролцлоо. АНУ-ын мэргэжлийн сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч асан Алекс Такүну, Дэлхийн сэтгүүлчийн нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Сабина Индожид, Азийн сэтгүүлчдийн холбооны тэргүүн зэрэг салбарыг тэргүүлэгчид уригдан оролцож үг хэлсэн юм.
Хурлыг нээж БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч "Ким Дун Хүн" үг хэлсэн бол ерөнхий сайд “Чон Сэ Гюүн” мэндчилгээ дэвшүүллээ. Энэхүү арга хэмжээ нь БНСУ-ын гадаад сурталчилгааны чухал арга хэмжээнүүдийн нэг бөгөөд жил бүр дэлхийн 100 гариу орны сэтгүүлчид болон сэтгүүл зүйн байгууллагуудын төлөөлөл "Соүль" хотод цугларч салбарын тулгамдаад буй асуудлуудын талаар хэлэлцэж хоорондоо туршлага солилцдог арга хэмжээ юм.
Монгол улсыг төлөөлж МНСЭ энэхүү арга хэмжээнд жил бүр оролцож ирсэн бөгөөд энэ удаагийн Цахим хуралд МНСЭ-ийн гүйцэтгэх захирал Э.Болортулга оролцож санал солилцсон юм.
Цахим хурал 3 хоногийн турш үргэлжилж эхний өдөр "Хуурамч мэдээ мэдээлэл", 2 дахь өдөр нь "Ковид-19 ба улс орнуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ", Харин сүүлийн өдөр нь "Солонгосын хойгийн дайны 70н жилийн ой ба Энх тайвны стратеги гэсэн үндсэн сэдвүүдийн хүрээнд илтгэл тавьж санал солилцох байдлаар явагдлаа.
Энэхүү арга хэмжээг БНСУ дахь Монголчуудын мэдээллийн нэгдсэн сайт “Olnodo.com” сайтын хамт олон газар дээрээс нь сурвалжлан оролцлоо.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.