Сүга Ёшихидэ Японы Ерөнхий сайд боллоо

Сүга Ёшихидэ Японы Ерөнхий сайд боллоо

Парламентын төлөөлөгчдийн танхимын депутатуудын олонхийн саналыг авсан Сүга Ёшихидэ Японы Ерөнхий сайд боллоо.

Санал хураалтын үйл явцыг парламентын доод танхимын цахим хуудас шууд дамжуулан хүргэжээ. Доод танхимын 462 депутатаас эрх баригч Либерал-Ардчилсан намын шинэ дарга Сүгад 314 нь саналаа өгсөн байна. 

Төлөөлөгчдийн танхим шинэ ерөнхий сайдаа сонгохоор лхагва гарагт ээлжит бус хуралдааныг явуулсан юм. Доод танхимд Либерал-Ардчилсан нам болон Комэйто нам 465 суудлаас 313-ыг нь эзэлдэг. Иймд Сүга Ёшихидэгийн ялалтыг таамаглах боломжтой байжээ. 

Абэ Шинзо эрүүл мэндийн шалтгааны улмаас албан тушаалаасаа огцрох тухайгаа 8 дугаар сарын сүүлчээр мэдэгдсэний дараа шинэ ерөнхий сайдыг сонгох шаардлагатай болсон юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.