АНУ-ын баруун эрэгт 36 хүн түймрийн уршгаар амиа алджээ

АНУ-ын баруун эрэгт 36 хүн түймрийн уршгаар амиа алджээ

АНУ-ын  баруун эрэгт дэгдсэн түймрийн уршгаар амь насаа алдсан хүний  36-д  хүрсэн байна. Түймэрт өртсөн бүсэд очсон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хэт  халуун, хуурайшилт ихтэй байгаагаас бус орон нутгийн эрх баригчид хайнга, хариуцлагагүй байгаагаас болж түймэр дэгдэж байна хэмээн эрс шүүмжилсэн байна.

Тодруулбал, орон нутгийн эрх баригчид  унасан навч цэвэрлэхээс авахуулаад урьдчилан сэргийлэх арга хэмжээ огт авдаггүйгээс багахан оч хаяхад л гамшигт түймэр  дэгдэж  буйг  анхааруулсан юм. Ойн түймэр  Орегон Вашингтон Калифорни мужуудад  ихээр дэгдэж  багагүй хэмжээний газар нутгийг  түйвээгээд байгаа.

Эдгээр мужийн захирагчид нь Ардчилсан намынх учир Ерөнхийлөгч  Трампын  шүүмжлэлийг удахгүй болох Ерөнхийлөгчийн  сонгуультай холбож буй ажиглагчид ч  Америкт  гарч байна. Харин Трампын өрсөлдөгч Ардчилсан намын нэр дэвшигч  Жо Байден уур амьсгалын өөрчлөлтөд итгэдэггүй, галдан шатаагч улс  орныг  удирдаж байна хэмээн ширүүхэн шүүмжилж  байлаа. Эрдэмтдийн зөвлөмжийг огт сонсдоггүй ийм ерөнхийлөгчтэй  байвал  АНУ шатаад  зогсохгүй,үерийн  усанд  автаж  живэх  болно хэмээн тэрээр  мэдэгдсэн  юм.  Одоогийн байдлаар АНУ-ын баруун эргийн  2  сая га ой түймэрт автаад  байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.