Хилс хэрэгт хэлмэгдэгсдийн үр хүүхдэд нөхөх олговор олголоо

Хилс хэрэгт хэлмэгдэгсдийн үр хүүхдэд нөхөх олговор олголоо
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж явсан хүмүүст хуулийн дагуу 40, 80 сая төгрөгийн нөхөн олговрыг олголоо.

1938-1941 онд улс төрийн хилс хэргээр хоригдсон болон ялын дээд хэмжээ авсан, Эвлэлийн төв хороо /хуучнаар/-ны Нарийн бичгийн дарга асан Ж.Сэнгэдорж, Бүрд сумын уугуул Ш.Дагва, Хархорин сумын уугуул Г.Дэндэв, Баян-Өндөр сумын уугуул Н.Гончигийн үр хүүхэд, ач зээд нөхөн олговрыг гардуулсан юм.

Монгол Улсын “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуулийн 13.2.1-т улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хүний эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгсдийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг,   улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөг олгоно хэмээн заасныг үндэслэн энэхүү нөхөх олгворыг олгожээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.