Захуудын үйл ажиллагааг хязгаарласан шийдвэрийг цуцаллаа

Захуудын үйл ажиллагааг хязгаарласан шийдвэрийг цуцаллаа

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг даргын энэ сарын 14-ний 96 тоот захирамжаар “Ахдам”, “Тирлик” захын үйл ажиллагааг хязгаарласан шийдвэрийг цуцаллаа.

Түүнчлэн зоогийн газар, цэнгээний газар, караоке, кафе зэрэг үйлчилгээний газруудын үйл ажиллагааг ирэх сарын 2-ныг хүртэл зогсоосон байсныг өөрчилж, оройн 20:00 цаг хүртэл үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрчээ. Гэхдээ олныг хамарсан тэмдэглэлт баяр, хүлээн авалт зохион байгуулахгүй.  

Ташрамд дурдахад, энэ сарын 11-нд Өлгий хотод шинэ төрлийн коронавирусний халдварын сэжигтэй тохиолдол бүртггэгдсэнтэй холбогдуулан аймгийн Онцгой комиссын шийдвэрээр зах, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг хязгаарлаад байсан юм. Лабораторийн шинжилгээгээр өвчний тохиолдлыг үгүйсгэсэн хариу гарсан тул хязгаарлалт тогтоосон шийдвэрийг  ийн цуцалсан юм.  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.