Улаанбаатар хотын ундны усны нөөцийг нэмэгдүүлнэ
Улаанбаатар хотын Биокомбинат, Шувуун фабрик орчмын газрын доорх усны ордыг түшиглэн дэвшилтэт технологи бүхий ус гүн цэвэршүүлэх байгууламжийг ундны усны стандартад нийцүүлэн цэвэршүүлж хотын ус хангамжид нийлүүлнэ.
Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС), Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК)-ын хооронд байгуулсан 350 сая ам.долларын гэрээний төслийн хүрээнд гурван багц барилга угсралтын ажил хийх юм. Үүнд, Ус хангамжийн хоёр шинэ эх үүсвэр байгуулах, дэвшилтэт технологи бүхий ус гүн цэвэршүүлэх байгууламж барих, эх үүсвэрээс ус цэвэршүүлэх байгууламж, байгууламжаас хотын төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх ус дамжуулах шугам, хоолойг угсарч суурилуулах зэрэг багтана. Энэ ажлын явцтай Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо болон БХБЯ-ны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Лхагвацэдэн нар танилцлаа. Төслийн барилгын ажлыг эхлэхээс өмнө тухайн бүсэд байрших 288 мянган га талбайд нөхөн сэргээлт хийх шаардлагатайг БХБ-ын дэд сайд Э.Золбоо хэллээ. Иймд БОАЖЯ,Нийслэлийн байгаль орчны газартай хамтран ажиллах ажлын хэсэг байгуулсан.
Газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулснаар нийслэлийн ус хангамжийг хоногт 140 мянган метр куб, жилд 50 сая шоо метрээр буюу одоогийн хэмжээнээс ойролцоогоор 65 хувиар нэмэгдүүлж, хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгасны дагуу баруун бүсийн дагуул хотууд, шинэ суурьшлын бүсийн хөгжлийг дэмжиж, төвлөрлийг сааруулах нөхцөл бий болгох юм
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.