Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд төлөвлөгөөт салбарын сургалт хийлээ
Мэргэжлийн хяналтын байгууллагын 2020 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлд эрүүл ахуйн зохистой дадал хэвшүүлэх нь” салбарын сургалтыг хүүхдийн хоол, хүнсний аюулгүй байдалд тавих дотоод хяналтыг сайжруулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгууллаа.
Сургалтад нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүдийг хүнсээр хангагч 4 төв болон Баянзүрх, Чингэлтэй, Баянгол дүүргийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэлийн газрын захирал, эмч, нярвын төлөөлөл 40 гаруй хүн хамрагдлаа. Цаашид сургалтыг Улсын онцгой комисс, мэргэжлийн байгууллагаас өгсөн зөвлөмжийн дагуу танхимын хэлбэрээр, үе шаттай зохион байгуулна.
Эх сурвалж: НМХГ
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.