“Ургах нарнаас шингэх наран хүртэл” гэсэн нэртэй тэмцээн ба Б.Буджаргал 125 км замыг туулж, тэргүүн байрт шалгарчээ.

“Ургах нарнаас шингэх наран хүртэл” гэсэн нэртэй тэмцээн ба Б.Буджаргал 125 км замыг туулж, тэргүүн байрт шалгарчээ.

Хэт холын зайн гүйлтийн Дэлхийн дөрвөн удаагийн аварга Б.Буджаргал Тайландад болсон 12 цагийн гүйлтийн тэмцээнд түрүүллээ.

Өчигдөр (2020.09.20) болсон тус тэмцээн нь “Ургах нарнаас шингэх наран хүртэл” гэсэн нэртэй тэмцээн ба Б.Буджаргал 125 км замыг туулж, тэргүүн байрт шалгарчээ.

Манай тамирчин хамгийн олон тойрог тойрсон, хамгийн хол зай туулсан, хамгийн богино хугацаанд замаа туулсан зэрэг үзүүлэлтээрээ мөн тэргүүлж, дөрвөн тусгай шагнал хүртжээ.

Тэмцээний хаалтын ёслолд Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайд хүрэлцэн ирж, Монголын тамирчнаа дэмжин, баяр хүргэсэн байна.
Холын зайн гүйлтийн Дэлхийн дөрвөн удаагийн аварга Б.Буджаргалын хувьд хагас жилийн хугацаанд Тайланд улсад олон өдрийн цуврал уралдаан, тэмцээнд бэлтгэн, бэлтгэл сургуулилтаа хийж байгаа юм. 

Түүний хувьд “Ковид-19” халдвар гарч, олон сар гадаадад саатсаны улмаас дасгалжуулагч, бариач, зөвлөхүүдтэйгээ хамтарч ажиллах боломжгүй болж, санхүүгийн хувьд хүндрэлтэй нөхцөл байдалтай нүүр тулсан ч Дэлхийн дээд амжилтыг эвдэх зорилгоор хэт холын зайн гүйлтийн олон өдрийн цувралд оролцох зорилго тавин, бэлтгэлээ базаасаар байна.

Б.Буджаргал 2020 оны сүүлээр АНУ-д болох зургаан өдөр зургаан шөнийн болон 10 өдөр, 10 шөнийн гүйлтэд оролцож, энэ төрөлд Дэлхийн аварга болсон амжилтаа бататгахын зэрэгцээ Дэлхийн дээд амжилтыг тогтоохыг зорьж байгаа юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.