Токиогийн Их Дуулга цуцлагдлаа

Токиогийн Их Дуулга цуцлагдлаа

Олон улсын жүдо бөхийн холбооноос энэ оны сүүлээр зохион байгуулах тэмцээн уралдааны хуваарийг гаргасан. Хуваарьт 2020 оны 12 дугаар сарын 11-13-нд Токиод Их Дуулга тэмцээн зохион байгуулагдана гэж заасан байсан ч тус тэмцээн цуцлагджээ.

Японы ҮОХ-ны ерөнхийлөгч, Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Ясүхиро Ямашита Олон улсын жүдо бөхийн холбооны тэргүүн Мариус Визертэй цахим уулзалт хийснийхээ дараа Их Дуулгыг цуцлах шийдвэр гаргасан байна.

Цар тахлын энэ үед Их Дуулга тэмцээн зохион байгуулах нь эрсдэлтэй, ирэх жилийн олимпын наадамд ч нөлөөлөх магадлалтай гэж үзжээ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.