БНАСАУ-ын усан хилд нэвтэрсэн БНСУ-ын иргэн буудуулан амь насаа алджээ...

БНАСАУ-ын усан хилд нэвтэрсэн БНСУ-ын иргэн буудуулан амь насаа алджээ...

Өнөөдөр энэхүү үйл явдлын талаар Солонгосын ТВ-ийн суваг болгоноор мэдээллэж байна. Солонгосын Далай Усны хэргийн яаманд ажилладаг 47 настай Ли ажил үүргийн дагуу баруун хойд далайд эргүүлээр явж байхдаа алга болжээ.

Өнгөрөгч 9-р сарын 21-ний өдрийн 11:30 цагийн орчимд усан онгоцноос унасан ажээ. Хөлгийн багийнхан нь Ли-г алга болсныг мэдэж 12:51 минутад Далайн цагдаагийн албанд дуудлага өгсөн ба 13:50 цагаас эхлэн түүнийг хайж эхэлсэн байна.

Улмаар 9-р сарын 22-ны өдрийн 15:30 цагт хойдын усан хил дотроос өмнөдийн иргэнээ олжээ. Ингээд энэ иргэнээ далайн давалгаанд түрэгдэж явсаар хойдын усан хилд нэвтэрсэн гэж үзэж алга болсон гэж тооцжээ. Уг иргэнийг хойдын эргүүлийн усан онгоц илрүүлж төвдөө мэдээлсэн байна. Тус өдрийн 21:40 минутад Хойдын цэргүүд далайд жижигхэн хавтан дээр хөвж явсан аврах хантаазтай өмнөдийн иргэнийг буудан хороожээ.

Түүгээр ч зогсолгүй далайд байх түүний цогцсон дээр шатахуун асгаж шатаасан байна.

Ингээд 22-ний өдрийн 22:11цагийн алдад өмнөдийн зүгээс хойд далайд үзэгдэх галыг ажиглалтад авсан болов ч нэгэнт оройтжээ. Тэдний багцаалж байсан алга болсон хүн нь хойд солонгосын усан хил дотор хойдын цэргүүдэд буудуулж алагдаад цогцсыг нь хүртэл шатаасныг мэдэж авах нь тэр юм.

Өмнөдийнхөн өөрийн хүнээ хойдын усан хилээс дотогш байгааг мэдсээр авч ямар ч арга хэмжээ авалгүй 6 цагийг өнгөрөөсөн ажээ. Энэ тухайгаа БХСайд нь тайлбарлахдаа "Хойдыг ийм хурдан ингэнэ чинээ санаагүй" гэжээ. Маргааш нь буюу 23-ны 01:00 цагт Ерөнхийлөгчийн Хөх ордонд Салбарын сайдуудын хуралдаан болов. 23-ны өглөө 08:30-д энэ тухай ерөнхийлөгчид тайлагнан мэдээлэв.

Хойд Солонгосын жигшүүрт ажиллагааг буруутгаж хариуцлагыг хойд хүлээх ёстой гэдэг дээр санал нэгдэж 23-ны 16:45 цагт Хойдод цахилгаан(телекс) албан бичиг явуулав. 24 буюу өнөөдрийн 11 цагт БХЯамнаас албан мэдэгдэл хийв. Энэ мэдэгдэлдээ Цэрэг байлдааны арга хэмжээ хүртэл авахаар тийм тохиолдол биш, Хойдын усан хил дотор болж буй хэрэг явдалд хөндлөнгөөс оролцох эрхгүй, иргэн Ли нь зориудаар хойд солонгос руу нэвтрэх оролдлого хийсэн байх (усанд орохдоо углаашаа тайлаад орхисон болон усан дээр хөвдөг хөөсөнцөр хавтан зэргийг аваад буусан зэргээс нь шалтгаалж) магадлалтай зэрэг шалтгаануудыг гарган тавьсан байна.

Иргэн Лигийн тухайд Далай Усны хэргийн яаманд ажилладаг төрийн албан хаагч бөгөөд усан онгоцны залуурчаар 2012 оноос хойш ажиллаж байгаа хүн юм байна. Тэр хүн урьд нь хэд хэдэн удаа хойд руу дүрвэх хүсэлтэйгээ илэрхийлж байжээ.

Тиймээс БХЯ тийм үндэслэл гаргасан байж болох юм. Түүнээс гадна ойрд санхүүгийн боломж нь тааруухан сэтгэл санаагаар их унасан байсныг нь бас нэгэн сэрдэх үндэслэл болгож байгаа ажээ. БХЯ уг хүнийг хойдынхон илрүүлснээсээ хэдэн цагийн туршид далайд барьж байх хугацаандаа төв рүүгээ холбоо барьж яахыгаа асуусантай холбоотой гэж үзжээ. Яагаад гэвэл Хойдын эргийн цэргийн баазаас төвтэйгээ холбогдох үеийн ярианы долгионыг татаж сонсч чадсан гэж тайлагнасан байна. Төвөөс авсан тушаалынхаа дагуу өмнөдийн иргэн Ли-г усан дээр нь буудан хороож цогцсыг нь шатаасан байна.

Өмнөд Хойд хоёр эх газраар болон далайгаар хиллэдэг бөгөөд эх газрын хэсгийг DMZ(Demilitarized zone буюу Зэвсэггүй бүс), далайн хэсгийг NLL(Northern Limited Line буюу Умардын Хязгаар Шугам?) гэж нэрлэдэг юм.

Хойд Солонгос яагаад шууд тэр хүнийг буудах болов оо?

Хойд Солонгос дэлхий дээр ганц “NO COVID” орон гэж өөрийгөө зарлаад байгаа. Тэд гаднаас халдвар оруулахгүйн тулд бүх арга хэмжээг авч байгаа гэнэ. Тэр нь эх газар болон усан хилд нь 2 километр дөхөж ирсэн хүн байтугай амьтныг шууд буудаж устгах арга хэмжээ юм гэнэ. Дотогшоо нэг л алдвал цөм тархах аюултай учраас. Нэгэнт тархвал түүнийг барьж дийлэх дотоодын нөхцөл бололцоо нь ноль...

Эмнэлгийн байдал нь угаас шаардлагад нийцэхгүй хүрэлцэхгүй зэрэг шалтгаанаар ийм арга хэмжээ авч байгаа гэнэ. Зөвхөн энэ удаа ч биш хойд солонгос руугаа нэвтрэх гэсэн хойд солонгос иргэд нэлээд хэдэн хүн буудуулж үхсэн төдийгүй, хятадын хил зөрчигч загас агнуурын онгоцуудаас хүртэл буудлагад өртсөн тохиолдол байгаа гэнэ.

2008 онд зүүн хойд нутаг болох Канвонду аймгийн иргэн Пак Ванжа гэдэг настай авгай хойдуудад буудуулан нас барсан хэрэг гарсан бөгөөд энэ хэрэг удалгүй намжиж билээ. Хойдынхон хэргээ хүлээх байтугай тэр авгай хилийн хориот бүс төдийгүй хойд солонгосын нөлөөний бүсэд нэвтэрсэн тул шууд буудсан гэжээ. Энэ үед хоёр солонгосын нэлээхэн хүйтэрснээ тэгсгээд намжсан.

Ер нь Хойдууд хааяа хааяа өмнөдийг өдөөн хатгасан үйлдлүүд их хийнэ л дээ. 2002 онд Ёнпёнду гэдэг арал руу буудсанаас болж 6 цэрэг амиа алдсан бол 2010 оны зун Өмнөд Солонгосын Чонанхам гэдэг цэргийн усан онгоц руу усан доогуур мина илгээснээс болж уг хөлөг онгоц бөмбөгдөлтөнд өртөн тэг дундуураа хуваагдан сүйрсэн ба энэ явдлаас болж 36 тэнгисийн цэрэг амиа алдсан хэрэг гарсан юм. 2010 оны 11 сард дахин энэ аралд хойдын зүгээс агаарын довтолгоон хийсний улмаас 2 цэрэг 2 энгийн иргэн амиа алдсан байдаг юм.

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Сөүлийн иргэд цалингаа цуглуулаад ч амьдрах орон сууц худалдаж авахад 12 жил шаардагдана 2020-09-19

Сөүл хотын захиргаанаас христийн шашны номлогчоос их хэмжээний нөхөн төлбөр нэхэмжилжээ 2020-09-19

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээ 2020.09.21. 2020-09-21

БНСУ-д ажиллаж амьдарч буй Монгол иргэд дуу хоолойгоо нэгтгэж байна... 2020-09-23

Өвөр Монгол ахан дүүсээ дэмжиж Солонгос улсад ажиллаж амьдарч буй Монголчууд дуу хоолойгоо нэгтгэж байна! 2020-09-25

БНАСАУ-ын усан хилд нэвтэрсэн БНСУ-ын иргэн буудуулан амь насаа алджээ... 2020-09-25

Нутаг буцах хүсэлт гаргасан иргэдийн нэрсийн жагсаалттай холбоотой асуудал иргэдийг бухимдуулж байна 2020-09-26

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээ 2020.09.28. 2020-09-28

Умард Солонгосын цэргүүд Өмнөд Солонгосын албаны хүнийг буудан хөнөөжээ 2020-09-28

Ким Жөн Ун БНСУ-ын иргэдээс уучлал хүсжээ 2020-09-28

БНСУ-ЫН ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА, ЭРҮҮЛ АХУЙН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА 2020-09-28