БНСУ-д ажиллаж амьдарч буй Монгол иргэд дуу хоолойгоо нэгтгэж байна...
Монгол иргэдийн анхааралд :
БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах оронд төрөлх хэлээ үзэж судлах эрхийг хаан боогдуулж буй үйл явдлыг эсэргүүцэж БНСУ-д ажиллаж амьдарч буй Монгол иргэд дуу хоолойгоо нэгтгэж байна...
Маргааш буюу 2020оны 9-р сарын 24-ний өдөр 14:00 цагт Соүль хотын "Жүнгү" дүүрэгт байрлах БНХАУ-ын элчин сайдын яамны ойролцоо задгай талбайд /Мёндуны төв шуудан/ эсэргүүцлээ илэрхийлэх хэвлэлийн хурал хийнэ...
Энэхүү арга хэмжээг БНСУ дахь "Азийн залуучуудын холбоо", "Залуу өмгөөлөгчдийн холбоо" гэх мэт ТББ-ууд дэмжин оролцож байгаа бөгөөд Азийн олон орны залуус Монголчуудтай нэгдэж дуу хоолойгоо хүргэх юм. Мөн "БНСУ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Холбоо" ТББ, "Монгол, Солонгос хэл бичиг соёлын төв" ТББ, "Е9 Pay" ХХК, "СМОХ" буюу Солонгос улс дахь Монгол оюутны холбоо гэх мэт Монголын талаас олон төрийн бус байгууллага болон аж ахуй нэгж хувь хүмүүс дэмжин оролцохоо мэдэгдээд байна.
Солонгос улс дахь Монголчуудын мэдээллийн нэгдсэн сайт "Олнодо.Ком" маань энэхүү арга хэмжээг газар дээрээс нь Шууд сурвалжлага хийн та бүхэндээ хүргэх болно.
Солонгос улс дахь Монголчуудын мэдээллийн нэгдсэн сайт "Олнодо.ком"
Холбоо барих : 010-5314-4108, 8900-7440
Email : olnodo@gmail.com
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.