“Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт болов

“Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт болов

Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх асуудлаар энэ сарын 25-нд гадаадын иргэн харьяатын газарт сургалт зохион байгуулав.

Тус газарт долоо хоног бүрийн баасан гарагт “Мэдээллийн цаг” сургалт зохион байгуулдаг уламжлалтай юм байна.

Энэ удаагийн мэдээллийн цагаар нийслэлийн Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Х.Соёлцэцэгийг урьж, “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгуулжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.