У.Цэвэгмид: Арванхоёрдугаар сарын дундуур ТОМУУГИЙН ВИРУС идэвхждэг
Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ өглөө.
Энэ үеэр томуу, томуу төст өвчний талаарх мэдээллийг ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн зөвлөх поликлиникийн эрхлэгч У.Цэвэгмид өглөө.
Тэрбээр “Томуугийн үндэсний төвийн вирус судлалын үр дүнг харж байхад 7,8,9 сард томуу төст өвчний вирусууд буюу риновирус, интервирус илэрсэн нь харагдаж байна. Томуу төст өвчин бидний орчинд байна. Томуугийн вирус одоогоор орж ирээгүй. Одоо интервирус буюу гар хөл амны өвчин, риновирусын шалтгаантай өвчлөл амбулаториор бүртгэгдэж байна. Интервирус 9 эх, наймдугаар сарын сүүл, есдүгээр сарын эхээр илүү бүртгэгдсэн. Бага насны хүүхдэд зонхилон тохиолддог. Хоолой эдээлж, гар, хөлийн арьсаар тууралт гардаг, бага насны хүүхэд халуурах, суулгах, бөөлжих шинж илэрдэг. Яарч антибиотик хэрэглэхгүй. Риновирус долдугаар сард бүртгэгдсэн хамрын салстад байрладаг. Тухайн хүн даарах үед идэвхтэй болдог. Есдүгээр сарын эхээр хүйтэрсэн үед риновирус илэрч байсан. Бага насныхан дунд чихний үрэвсэл буюу чихнээс булга гарах, чих хатгаж өвдөх шинж тэмдэг илэрч байсан. Дунд болон ахлах насныхан гайморийн хөндийн үрэвсэлт шинж илэрсэн. Биеийн хэм 33-35 хэм болсонтой идэвхжиж, буцаад 37 хэм хүрэхэд риновирус идэвхгүй болдог. Иймд дулаан хувцаслаж, илчлэг сайтай хоол идэх, гар угаах, маск тогтмол хэрэглэж заншаарай.
Томуугийн вирус арванхоёрдугаар сарын дундаас орж ирдэг. Илүү хоруу чанартай бүх насныхан өвчилдөг. Тиймээс томуугийн улирал олныг хамарсан, цар тахал байдлаар халдварлах эрсдэлтэй байгаа тул дулаан хувцаслах, илчлэг сайтай хоол идэх, дархлаагаа дэмжих, гараа угаах, маскийг хэрэглэж заншаарай” гэлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.