Алматы-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоцоор 95 хүн эх орондоо ирлээ
Алматы-Улаанбаатар чиглэлийн ”Хүннү Эйр” ХХК-ийн тусгай онгоц 22:31 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус онгоцоор бага насны хүүхэдтэй гэр бүлийн 4, өндөр настан 8, эрүүл мэндийн шалтгаантай 19, жирэмсэн нэг, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 63 нийт 95 иргэн эх орондоо ирсэн юм.
Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Төв аймгийн Батсүмбэр суманд байрладаг “Ахмадын амралт”-д тусгаарлажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.