Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сэлэнгэ аймагт ажиллалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сэлэнгэ аймагт өнөөдөр ажиллалаа.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын төв талбай болох “Партизаны талбай”-д хүндэт харуул жагсаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүлээн авлаа.
Түүнийг тус аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, аймгийн Засаг дарга Ш.Оргил болон аймгийн ЗДТГ-ын хэлтэс, агентлагийн удирдлагууд, хэвлэл мэдээллийнхэн, иргэдийн төлөөлөл хүндэтгэн хүлээн авсан. Тэрээр угтагчидтай мэндэлсний дараа аймгийн АДБ-ийн “Сэлэнгийн долгио” чуулгын байранд ээжүүдэд Алдарт эхийн одон гардуулж баяр хүргэлээ.
Аймгийн хэмжээнд 382 ээжид "Алдарт эх-ийн одон гардуулснаас 38 нь нэгдүгээр зэргийн одон, 344 нь хоёрдугаар зэргийн одонг тус тус хүртлээ. Эдгээр ээжүүдийн дотроос Шаамар сумын иргэн эгч дүүс Хүрлээгийн Ариунжаргал, Хүрлээгийн Сүрэнцэцэг нар хамтдаа эхийн одон хүртсэн нь онцлог байлаа.
Энэхүү одон гардуулах үйл ажиллагааны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч иргэдтэй уулзалт хийлээ. Тэрээр аймгийн Засаг дарга Ш.Оргилд хандаж, “Энэ том аймгийн Засаг даргаар ийм залуу хүн ажиллана гэдэг бас амаргүй. Иймээс шүүмжлэлийг “ташуур” хэмээн хүлээн авч, улам дайчин ажиллахыг захилаа. Мэдээж шүүмжлэл хүртэхгүй байна гэж хэзээ ч байхгүй. Иймээс цаашид улам сайн ажиллахыг хүсье” гэлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.