Майк Помпео 10 дугаар сарын эхээр Япон, Монгол, Өмнөд Солонгост айлчилна
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео 10 дугаар сарын 4-нөөс 8-ны хооронд Япон, Монгол болон БНСУ-д айлчилна гэж тус улсын Төрийн департаментын хэвлэлийн алба мягмар гарагт мэдээллээ.
Төрийн департаментын хэвлэлийн албанаас мэдээлснээр, Помпео 10 дугаар сарын 6-нд Токио хотод Австрали, Энэтхэг, Японы Гадаад хэргийн сайд нартай хийх уулзалтад оролцоно. “Тэрбээр мөн Японы Гадаад хэргийн яамны төлөөлөгчидтэй уулзаж, харилцан сонирхсон асуудлуудыг хэлэлцэнэ” гэж мэдээлэлд дурджээ.
Монгол Улс болон БНСУ-д Помпео "өндөр албан тушаалтнууд" -тай уулзахаар төлөвлөсөн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.