Малдаа явж байхад нь чоно дайрахад чулуугаар цохин амиа аварчээ
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүү бариач багийн нутагт 70 настай хөгшин, 12 настай зээ хүүгийн хамт малд явж байхад нь чоно дайрчээ.
Өндөр настан н.Нэргүй Халиун сумын Гүү бариач багийн нутаг Цалуу хэмээх газар өвөлждөг бөгөөд өвөлжөөнөөсөө нэг км орчим зайд малдаа явж байжээ.
Тухайн өдөр цасан шуургатай байсан бөгөөд үзэгдэх орчин муу байсан тул чоно хүү рүү эхлээд дайрахад Нэргүй гуай чоныг салгаж тулж явсан модоо аманд нь тэвхдэх зуур хүү чулуугаар цохин чононоос мултарч чаджээ.
Одоогоор дээрх хүмүүс зөөлөн эдийн гэмтэлтэй гэсэн оноштойгоор аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байна
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.