"Нэг төрийн албан хаагч гурван амны хаалт" аяныг өрнүүлж эхэллээ

"Нэг төрийн албан хаагч гурван амны хаалт" аяныг өрнүүлж эхэллээ

Говь-Алтай /МОНЦАМЭ/ "COVID-19" коронавирусний халдварт өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Говь-Алтай аймагт "Нэг төрийн албан хаагч гурван амны хаалт" аяныг өрнүүлж эхэллээ.

Амны хаалтны нөөцийг орон нутагтаа бүрдүүлэх, зорилтот бүлгийн иргэдийг амны хаалтаар хангах үүднээс Говь-Алтай аймгийн ЗДТГ-аас тус аяныг өрнүүлж эхлээд байна.

Аяны хүрээнд Говь-Алтай аймгийн төрийн албанд ажиллаж буй алба хаагч хамгийн багадаа гурван амны хаалт хандивлан аянд оролцоно.

Тиймээс төрийн алба хаагчдыг "Нэг төрийн албан хаагч гурван амны хаалт" аянд идэвхтэй оролцож, зорилтот бүлгийн иргэдийг амны хаалтаар хангах ажилд хувь нэмрээ оруулахыг албаныхан уриалав.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.