Японы хулгайлагдсан иргэдийн асуудлыг "бүрэн" шийдэгдсэн гэв

Японы хулгайлагдсан иргэдийн асуудлыг "бүрэн" шийдэгдсэн гэв

БНАСАУ 1970, 1980-аад оны үед хулгайлагдсан Японы иргэдийн асуудал “бүрэн шийдэгдсэн” гэж лхагва гарагт мэдэгдсэнээр Ерөнхий сайд Сүга Ёшихидэгийн тэргүүлсэн Засгийн газарт анхны тайлбараа өглөө.

"Есдүгээр сарын 16-нд Японы Ерөнхий сайд болсон Сүга Ёшихидэ өмнөх ерөнхий сайдын нэгэн адил хулгайлагдсан иргэдийн асуудалтай "зууралдсаар" байна” гэж БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны судлаач мэдээлжээ.

"Хулгайлагдсан иргэдийн асуудлыг бид чин сэтгэл, хүчин чармайлтаараа бүрэн шийдвэрлэсэн” гэж уг судлаач Гадаад хэргийн яамны цахим хуудсаар дамжуулан мэдэгджээ. БНАСАУ энэ асуудалд “бүрэн” хэмээх үгийг анх удаа ашиглаж буй нь энэ юм.

Японд 17 иргэн хулгайлагдсан хүмүүсийн жагсаалтад бүртгэгдсэн байдаг ба тэдний тавыг 2002 онд нутаг буцаажээ. Япон улсын хувьд алга болсон өөр олон хүний хэрэгт БНАСАУ-ыг холбоотой хэмээн сэжиглэдэг байна.

Япон, БНАСАУ 2014 оны тавдугаар сард хулгайлагдсан иргэдийн асуудлыг зохицуулах хэлэлцээний зарчмуудын талаар тохиролцоонд хүрчээ. Үүнтэй холбогдуулан Токио уг асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах амлалт өгсөн Пёньяны эсрэг авсан хориг арга хэмжээнүүдээ сулруулжээ.

Гэвч БНАСАУ мөрдөн шалгах ажиллагааны үр дүнгийн талаар мэдээлэл өгөхийг удаа дараа хойшлуулсаар иржээ. Пёньян цөмийн болон пуужингийн туршилт явуулсантай холбоотойгоор Токио 2016 оны хоёрдугаар сард тус улсын эсрэг хориг арга хэмжээг өргөтгөсний дараа БНАСАУ мөрдөн байцаах багийг татан буулгаж, мөрдөн шалгах ажиллагааг зогсоосон байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.