УБ-Дархан чиглэлийн Төмөр замын гармыг түр хаажээ
Улаанбаатар Дархан чиглэлийн авто замын засвар шинэчлэлтийн ажилтай холбогдуулан “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн гол замын 361 дүгээр километрийн 1 дүгээр зуут, 384 дүгээр километрийн 6 дугаар зуутад байрлах гармыг 2020.09.25-наас 2020.11.05-ны хүр хугацаанд хаасан байна.
Иймд иргэд жолооч та бүхэн анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцоно уу гэж Тээврийн Цагдаагийн Албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.