Улаанбаатар-Арвайхээр, Улаанбаатар-Дарханы чиглэлийн автозамыг түр хаалаа
Улаанбаатар-Арвайхээр, Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг өнөөдөр буюу 10 дугаар сарын 1-ний оройн 10.00 цаг хүртэл түр хааж автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоохоор боллоо.
Учир нь тус чиглэлд их хэмжээний нойтон цас орж, хүчтэй цасан шуурганы улмаас авто зам, замын байгууламжууд цасанд боогдож, халтиргаа гулгаа үүсэж тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн байна. Иймээс иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар 9 дүгээр сарын 30-нд ийнхүү зам хаах тушаал гаргажээ.
Энэхүү тушаалыг Монгол Улсын Авто тээврийн тухай хуулийн 14 дүгээр зүлийн 14.1, Авто замын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 161 дүгээр тушаалыг үндэслэн шийдвэрлэсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.