Аргентинд өдөрт хамгийн олон тохиолдол бүртгэгджээ

Аргентинд өдөрт коронавирусний халдварын 14392 тохиолдол бүртгэгдсэн нь цар тахал дэгдэж эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Тус улсын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, нийт халдварын тохиолдлын тоо 751001-д хүрсэн байна.
Хамгийн их буюу 5943 тохиолдол Буэнос-Айрест бүртгэгджээ. Араас нь Санта-Фе мужид 2017 тохиолдол бүртгэгдсэнээр хоёрдугаарт жагсжээ. Нийслэл хотод 898 хүн коронавирусээр халдварласан байна.
Өнгөрсөн хоногт тус улсад халдварын улмаас 419 хүн нас баржээ. Нийт нас баралтын тоо 16937-д хүрчээ. Аргентинд халдварын анхны тохиолдол 3 дугаар сарын 3-нд бүртгэгдсэн юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.