Буриадын боксын шигшээ баг коронавирусний халдвараар хасагдлаа
Есдүгээр сарын 30-нд Улаан-Үдэд эхэлсэн Алс Дорнодын холбооны бүсийн боксын аварга шалгаруулах тэмцээнд Алс Дорнодын 9 бүсийн 67 тамирчин оролцож байна. Харин тус тэмцээнд оролцох Буриадын шигшээ баг коронавирусний халдварын улмаас багаараа хасагдлаа. Үндсэн багийн 13 боксчны шинжилгээний хариу эерэг гарсан байна.
Спортын яамны сайдын тушаалаар ОХУ-д спортын бүх тэмцээн уралдааны өмнө коронавирусний шинжилгээ авч байгаа. Буриадын багийг тэмцээнээс хасж, тусгаарлах арга хэмжээ авсан байна. Гэхдээ халдваргүй гарсан хоёрдугаар шигшээ баг тэмцээнд оролцож байгаа гэнэ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.