Түгжрэлийг бууруулах судалгаа, тооцоо хийх үүрэг өгөв

Түгжрэлийг бууруулах судалгаа, тооцоо хийх үүрэг өгөв

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хуралдаанд өчигдөр оролцож, холбогдох албаныханд шат дараатай, тодорхой ажил хийх үүрэг өглөө.

Хуралдаанаар мэргэжлийн байгууллагууд авто замын хөдөлгөөний нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар хэлэлцэж, хийх ажлын талаар санал солилцов. Энэ үеэр мэргэжлийн байгууллагууд цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, тодорхой цагт түгжрэл үүссэнийг хэлэв. Мөн цаашид хөдөлгөөн зохицуулалтад анхаарах, нийтийн тээврийн тоо хүртээмжийг нэмэх, иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг түгжрэл үүсгэхгүй байхад анхаарч, замын хөдөлгөөнд зөв зохистой оролцох шаардлагатайг хуралд оролцогчид дурдсан. Хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд ямар ажил шат дараатай хийх судалгаа, тооцоолол хийхэд мэргэжлийн байгууллагууд хамтарч ажилла. Зохицуулалт хийж болох бүх хувилбарыг гаргаж танилцуул” гэсэн үүрэг өгөв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.