Өнөөдөр Балжинням, Дашнаям давхацсан өдөр

Өнөөдөр Балжинням, Дашнаям давхацсан өдөр

Өнөөдөр аргын тооллын 2020 оны аравдугаар сарын 3. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн намрын дунд хөхөгчин тахиа сарын Билгийн тооллын шинийн 17. Санчир гараг. Шийдэм одтой, долоон улаан мэнгэтэй шарагчин туулай өдөр. Балжинням, Дашнаям давхацсан өдөр.

Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Суудал: Хий

Өдрийн наран 6 цаг 544 минутад мандан, 18 цаг 28 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхэрийлүүштэй.

Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булийн эх малтах, эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, туулай болой. Хол газар яваар одогсод урагшаа мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өнгө зүс доройтно хэмээжээ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.