1072 хувьцаатай хүнд 96480 төгрөгийн ногдол ашиг өгнө
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ-өөс хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг өгөх шийдвэр гаргасантай холбогдуулан өнөөдөр /2020.02.17/ УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Баярсайхан болон Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар мэдээлэл хийлээ.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ-өөс нэгж хувьцаанд 90 төгрөг олгох бөгөөд 1072 ширхэг хувьцаатай иргэнд 96480 төгрөг оногдох юм.
Компанийн тухай хуулийн дагуу ТУЗ-өөс гаргасан уг шийдвэрийг энэ оны тавдугаар сарын 1-ний дотор Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлэх аж. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны ногдол ашиг хуваарилах шинэ журмын дагуу 2020 онд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан хувьцаа эзэмшигчдэд ногдол ашгийг олгох юм байна. Ингэхдээ иргэд хувьцааны дансаа баталгаажуулсан байх шаардлагатай.
Түүнчлэн ногдол ашиг тараах шийдвэртэй холбоотойгоор ETT нэгдсэн бүртгэлийн аппликейшнийг бүтээсэн бөгөөд уг аппликейшнийг татаж авснаар иргэд хувьцааныхаа тоо ширхгийг шалгах, мэдээ мэдээлэл авах, санал өгөх зэргээр ашиглаж цаашдаа “Эрдэнэс-Тавантолгой” ХК-тай хувьцаа эзэмшигчийн зүгээс холбогдох, хөрөнгийн зах зээлд оролцох бүрэн боломжтой болох юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.