580 мянган иргэн хувьцааныхаа бүртгэлийг хийлгээгүй байна

580 мянган иргэн хувьцааныхаа бүртгэлийг хийлгээгүй байна

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ-өөс хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг өгөх шийдвэр гаргаж, нэгж хувьцаанд 90 төгрөг олгох, нийт 1072 ширхэг хувьцаатай иргэнд 96480 төгрөг олгохоор болсон.

Ногдол ашгийг тавдугаар сараас эхэлж олгох бөгөөд 2020 онд багтаан Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан хувьцаа эзэмшигчдэд ногдол ашгийг бүрэн олгох юм.

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тус компанийн веб сайт, пэйж хуудас, Эрдэнэс-Тавантолгой аппликейшн, 1072 пэйж хуудас болон 1800-1072 тусгай утаснаас авах боломжтой юм байна.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн зүгээс 2.511.000 мянган хувьцаа эзэмшигчид, 85 хувийг эзэмшиж байгаа төрд ногдол ашиг олгох нь зүйтэй гэж үзсэн.

Тэгвэл 580 мянган иргэн хувьцааныхаа бүртгэлийг хийлгээгүй байна. Эдгээр иргэдийн дийлэнх нь хүүхдүүд бөгөөд гадаадад амьдарч буй иргэд байгаа аж.


Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.