“Фронт” С.Цэгмидийг ОХУ-ын ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛААР ШАГНАЛАА

“Фронт” С.Цэгмидийг ОХУ-ын ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛААР ШАГНАЛАА

Аугаа их эх орны дайны хүнд жилүүдэд Оросын ард түмэнд Монголын тусламжийг хүргэлцэх үүрэг хүлээсэн С.Цэгмидийг бид “Фронт Цэгмид” гэдгээр нь андахгүй. 18 настайдаа анхны Улсын аварга малчин цолыг Х.Чойбалсангаас гардаж, Аугаа их эх орны дайны үед Монголын ард түмний чин сэтгэлийн бэлгийн анхны цувааг ЗХУ-ын Улаан армийн фронтод хүргэлцсэн түүнийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины зарлигаар ОХУ-ын Төрийн дээд шагнал “Бүх ард түмнүүдийн найрамдлын одон”-гоор шагналаа.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Аугаа их эх орны дайны ялалтын 75 жилийн түүхэн ойн өдөр буюу 2020 оны тавдугаар сарын 6-нд Монгол Улсын иргэн, өдгөө 98 настай Сүрэнхорлоогийн Цэгмидийг Ард түмнүүдийн хоорондын найрамдал, хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэснийг үнэлж, тус улсын Төрийн дээд шагнал “Бүх ард түмнүүдийн найрамдлын одон”-гоор шагнах зарлиг гаргасан.

Шагналыг ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов Монгол Улсын Гавьяат малчин, Цэргийн гавьяаны одонт, ахмад дайчин Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын иргэн “Фронт” хэмээн алдаршсан С.Цэгмидэд гардуулан өглөө. Тэрбээр С.Цэгмид гуайг хүндэтгэн шагналыг нь сууж байхад нь очиж энгэрт нь зүүж өгсөн юм.

Дайны жилүүдэд Монголын ард түмний тусламж Оросын ард түмэнд сэтгэлийн болон үзэл санааны их дэмжлэг, урам зоригийн халуун илчтэй хамт хүрч байснаараа онцгой. Энэхүү түүхийн амьд гэрч болсон “Фронт” хэмээн хүндлэгддэг С.Цэгмид гуай шагналаа авахаар Дундговь аймгаас ирэх замдаа маш ихээр догдолж байснаа хэлж байлаа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. 2020-10-06

Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү энэ сарын 9-10-нд айлчилна 2020-10-06

“Монгол Улс-Уул уурхай ба оюун ухаан” хэлэлцүүлэг боллоо 2020-10-06

Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх багцын үзлэгт хамруулж байна 2020-10-06

Гудамжинд зөвшөөрөлгүйгээр валютын арилжаа хийхийг таслан зогсооно 2020-10-06

“Фронт” С.Цэгмидийг ОХУ-ын ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛААР ШАГНАЛАА 2020-10-06

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео утсаар ярьж, Монгол Улсад хийх айлчлалаа хойшлуулах болсондоо хүлцэл өчлөө 2020-10-06

УИХ-ын дарга Г.Занданшатар “Энержи Плас” ХХК Дулааны станцын үйл ажиллагаатай танилцав 2020-10-06

Ерөнхий сайд У.Хүрэлсүх сагсан бөмбөгийн тамирчдад амжилт хүсэв 2020-10-06

Н.Түвшинбаяр ОУОХ-ны анхны хуралдаа оролцлоо 2020-10-06

“Эмнэлгийн зааварлагч бэлтгэх” сургалт эхэллээ 2020-10-06