Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү энэ сарын 9-10-нд айлчилна

Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү энэ сарын 9-10-нд айлчилна

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Япон улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү манай улсад албан ёсоор энэ сарын 9-10-нд айлчлах болсон тухай ГХЯ өнөөдөр мэдээлэв.

Айлчлалын үеэр Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхана. Мөн Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай албан ёсны хэлэлцээ хийнэ. Уг хэлэлцээний үеэр талууд Монгол-Японы стратегийн түншлэлийг бататган бэхжүүлэх талаар дээд түвшний яриа хэлэлцээрийн давтамжийг хадгалах, хоёр талын хамтын ажиллагааг бүхий л салбарт гүнзгийрүүлэн өргөжүүлэх асуудлыг ярилцана. Түүнчлэн бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар ярилцахаар төлөвлөжээ. 

Энэ удаагийн Япоын гадаад хэргийн сайдын айлчлал нь тав дахь удаагийнх бөгөөд өнгөрсөн жил тус улсын Гадаад хэргийн сайд Коно Таро манай улсад айлчилсан. Японы Гадаад хэргийн сайд нэг жилийн зайтай манай улсад айлчилж байгаа нь тус улсын Засгийн газар, Гадаад харилцааны сайд нь Монгол Улстай стратегийн түншлэлийн харилцаагаа бэхжүүлэх асуудалд тэргүүлэх ач холбогдол өгч буйг илэрхийлж байна хэмээн ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирал Э.Сарантогос мэдээллийн үеэр тэмдэгдэв. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Жаргалант сумынхан 50 мянган тонн төмсөө алдахад хүрч 2020-10-06

Ашиг сонирхлын зөрчилд хамаарах гомдлыг 36 шалгаж байна 2020-10-06

Усан цахилгааны станцын чиглэлээр Япон улсад мэргэжилтэн сургана 2020-10-06

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Өмнөговь, Дундговь аймгийн иргэдтэй уулзана 2020-10-06

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. 2020-10-06

Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү энэ сарын 9-10-нд айлчилна 2020-10-06

“Монгол Улс-Уул уурхай ба оюун ухаан” хэлэлцүүлэг боллоо 2020-10-06

Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх багцын үзлэгт хамруулж байна 2020-10-06

Гудамжинд зөвшөөрөлгүйгээр валютын арилжаа хийхийг таслан зогсооно 2020-10-06

“Фронт” С.Цэгмидийг ОХУ-ын ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛААР ШАГНАЛАА 2020-10-06

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео утсаар ярьж, Монгол Улсад хийх айлчлалаа хойшлуулах болсондоо хүлцэл өчлөө 2020-10-06